С.Баярцогтыг огцруулах асуудал хойшлогдлоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуваарийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай нэр бүхий таван гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэх байлаа. Огцруулах санал гаргасан шалтгааныг өмнө нь бид мэдээлж байсан.

Хуулийн дагуу бол УИХ уг асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх юм. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая эхэлсэн ч Шударга ёс эвслээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ