С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар хамгийн эхэнд хэлэлцсэн асуудал бол Үндэсний статистикийн хорооны даргын томилгоо байлаа. Уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн 90.6 хувийн саналаар С.Мэндсайханыг улираан томилохоор болжээ.

Ийнхүү ирэх зургаан жилд Үндэсний статистикийн хороог С.Мэндсайхан даргалахболж байна.

Түүнийгулираан томилох үедгишүүдийн зүгээсШинэчлэлийн Засгийн газрын үедстатистик мэдээлэлбодит байдалтай нийцэхгүй байсныг тодруулж байлаа.

Энэхүү асуултад нэр дэвшигч С.Мэндсайхан хариулахдаа “ШинэчлэлийнЗасгийн газрын үед статистик мэдээлэл худлаа гарсан гэдэгтэйсанал нийлэхгүй байна.Эдийн засгийн хямрал бол ДНБ-ний өсөлтхоёр улиралдараалан буурахыг хэлдэг. Өнөөдөр төлбөрийн тэнцлийн буюу санхүүгийн хямрал бий болсон нь харагдаж байгаа. Эдийн засгийн өсөлт өмнөхтэй харьцуулахад доогуур байгаа. Санхүүгийн хямрал эдийн засагтаа нөлөөлөх байдал харагдаж байна.Өнгөрсөн хугацаанд өгсөн бүх мэдээлэл үнэн зөв байсан. Буруу байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна. 400 гаруй үзүүлэлтээр тооцоог гаргаж байна. Зарим агентлагаас авч байгаа мэдээллийн чанараас хамаарч ойлгомжгүй байдал үүсч байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ