Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ /сая төг/
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
| 1 | Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх | 2015 | 280,0 | 280,0 |
| 2 | Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж | 2015 | 200,0 | 200,0 |
| 3 | Сүлжээ сервер системийн нэгдсэн хяналт, удирдлага бий болгох | 2015 | 140,0 | 140,0 |
| 4 | Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх | 2015-2016 |
200,0 | 122,0 |
| Иргэдийн цахим нэг цонх бий болгох | ||||
| 5 | Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем | 2015 | 188,0 | 188,0 |
| Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах | ||||
| ДҮН | 1008,0 | 930,0 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ