Хүчирхийлэлд өртөж байсан гэрийн үйлчлэгчийн хэрэг шуугиан тарьсаар байна
Хонконгийн нэгэн эмэгтэй гэрийнхээ үйлчлэгчтэй зүй бусаар харьцдаг байсан нь илэрч ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа. Өнгөрсөн оны 1-р сард олон нийтэл ил болсон эл хэргийн хохирогч Erwiana Sulistyaningsihгэх Индонези эмэгтэйг, түүний эзэгтэй болох хоёр хүүхдийн эх Law Want-tung бие мах бодийн хувьд тамлан зовоож байсныг Хонг-Конгийн шүүхээстогтоогоод байсан. Erwiana-ийн хэлснээр түүний цалинг өгдөггүй, амралтгүй ажиллуулж, хоолыг нь хасч, шалны мод, хувцасны өлгүүр, тоос сорогчийн залгуур зэргээр зоддог байжээ. Шүүхийн өмнө түүнд өөрийн хүчирхийлэлд өртөж байсныг нотлох шаардлага байсангүй түүний биеийн байдал нотлон харуулж байв. 2013 оны 5 сард ажилд орсон тэрээр эхний сарын цалинг өгөхгүй байснаас болж зугатах гэж оролдсон ч бүтэлгүйтэж, түүнээс хойш ажил олгогч нь түүнийг зоддог болжээ. 7 сарын туршид бие мах бод төдийгүй сэтгэл зүйн хувьд тарчилж байсан бүсгүйг дэмжигчид олон болжээ. Түүний эзэн гэх 44 настай Law Want-tung-гбие болоод сэтгэл санааны хүнд дарамт учруулсан, санаатайгаар хэргийг үйлдсэн, цалин хөлс олгохоос зайлсхийсэн, зэвсэг ашиглан хохироосон зэрэг20 зүйл ангийн 18-д буруутгаж, 7 жил хоригдох ял оноосон бөгөөд, ялыг 2-р сарын 27 ноос эхлэн эдлэх болоод буй. Амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн эдгээр гадаад ажилчдын хувьд энэ мэтийн дарамтанд ихэд өртдөг бөгөөд тэдэнтэй боол шиг харьцахаа болихыг Erwiana Sulistyaningsih -г дэмжигчид уриалж байна. Гэмт хэрэгтний хохирогч дан ганц Индонез бүсгүй биш төдийгүй түүний өмнө 2 ч эмэгтэйг ийнхүү дарамталж, хүнд хэлвэл тэднийг бүгдийнх нь ар гэрийнхнийг ална гэж сүрдүүлдэг байсан тул дуугүй явдаг байжээ.Хон Конгийн засгийн газар1970-аад оноос хойш гадаад ажилчид оруулж ирэн ажиллуулах болсон авч тэдний эрх зөрчигдөж байдаг нь нууц биш. Хонг-Конгийн хуулиар ажил олдохгүй байгаа иргэн 2 долоо хоногийн дотор эх нутагтаа буцах ёстой гэж заадаг тул ажилгүй үлдэхээс айсан ажилчид нэг орсон газраа дарамтлуулаад ч болов тэсвэрлэн ажилладаг нь харамсалтай. Олон улсын Амнести байгууллагын Ази-Номхон далайн орнууд хариуцсан судлаач Norma Kang Muico " Энэ болЗасгийн газар сэрэх цаг болсны дохио боллоо" гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ