914-р нислэгийн нууц

1955 онд Нью-Йорк-Майамийн чиглэлд ээлжит нислэгийнхээ үеэр сураггүй алга болсон гэгдэх Douglas-DC-4 буюу Америкийн NC90423 дугаар бүхий иргэний агаарын тээврийн онгоц 37 жилийн дараа буюу 1992 онд Венесулийн Каракас хотод газарджээ. Гэвч хэдхэн минутын дараа эргэн нисэж үүлэн дунд ороод алга болсон байна.
Үүнийг нүдээр үзсэн гэрчүүд болон радио хальсанд бичигдэн үлдсэн нисгэгчийн яриа нь энэхүү ер бусын үйл явдал үнэхээр болж өнгөрснийг баталж байгаа ажээ. Энэ талаар Иргэний Агаарын Тээврийн орлогч сайдРамон Эстовар ярихдаа “Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйлгүй" гэв. Тэр үед нислэгий цамхагт албан үүргээ гүйцэтгэж байсан Хуан де ла Корте тэр онгоцыг нүдээр харж нисгэгчийн хоолойг сонссон гэдгээ баталж байгаа юм. Радарын дэлгэцэнд огт харагдаагүй онгоц гэнэт гарч ирээд нисэх буудалд ойртож ирэх тэр үед диспетчерүүд ер бусын зүйл болж байгааг ухаарсан байна. Мөн энэ явдлын бас нэг чухал баримт бол тухайн үед DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийнхөө өмнө нислэгийн зам дээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли.
“Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйл алга" гэж Иргэний Агаарын Тээврийн орлогч сайдРамон Эстовар мэдэгджээ.
Гэхдээ хамгийн гол баримт нь DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийн өмнө нислэгийн зам дээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли юм.
“Би онгоцыг нүдээр харж, нисгэгчийн хоолойг сонссон. Тэр ч бүү хэл түүний үлдээсэн хуанлийг гартаа барьж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй л байгаа” гэж тэр үед нислэг хянах цамхагт албан үүргээ гүйцэтгэж байсан Хуан де ла Корте ярьжээ.
“Онгоцонд байгаа хүмүүс өөрсдийгөө 1955 онд Флоридад газардсан гэж бодоцгоож байсан. Энэ олон жил тэд хаана байж байгаад ирснийг ганц бурхан л мэдэх байх” гэж тэрээр өгүүлжээ.
Радарын дэлгэцэнд огт харагдаагүй хөдөлгүүрт онгоц гэнэт гарч ирээд нисэх буудалд ойртож эхлэх үед л ямар нэг ер бусын зүйл болж байгааг Хуан болон түүнтэй хамт байсанбусад диспетчерүүд ойлгож амжжээ. Хэдийгээр онгоц тэдэнд харагдаад байгаа боловч радарт баригдахгүй байсан байна. Тиймээс тэд нисгэгчтэй холбоо барьсан аж.
Венесуэлийн ИАТ-ийн удирдлага нисгэгчтэй ярьсан ярианы бүх бичлэг, орхисон хуанли зэргийг баримт болгон авч энэ учир битүүлэг тохиолдлыг судалсаар байгаа ч тодорхой хариулт олж чадахгүй байгаа юм.
Болсон явдлын талаар Хуан ийн ярив. “Бид нисгэгчтэй холбоо барьж түүний нэр усыг нь асуусан юм. Харин нисгэгч өмнөөс: «Бид хаана байна?» гэж асуусан. Тэгээд 4 гишүүнтэй 914-р нислэгийн баг Нью-Йоркоос Майами орох рейс хийж явна, дотроо 57 зорчигчтой гэж илтгэсэн. Үүнийг сонсоод диспетчерийн байранд бүгд нам гүм болон хөшиж орхисон. 914-р нислэгийн зорьсон газар бол … Майами… Каракасаас 1800 км…Тэгээд би «Энэ Каракас, Венесуэлийн… Өмнөд Америк. Та нарт асуудал гараа юу?” гэж асуусан. Гэсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй. Бид зам нээж, онгоц амжилттай газардсан. Гэтэл гэнэт нөгөө нисгэгч дуу алдан«Исус Христ минь, Жимми! Чөтгөр гэж, энэ юу вэ?» гэх нь дуулдсан. Нисгэгч хуваарийн дагуу Майамийн нисэх буудалд 1955-07-02-ны өглөө 9:55 цагт буух ёстой байснаа хэлж байсан. Дараа нь 2-р нисгэгчдээ хандаж «Энэ нэг л биш ээ» гэж байсан. Би радио холбоогоор: «Ахмад аа, энэ бол Каракасын олон улсын нисэх буудал. Одоо 1992-05-21-ний өдөр» гэж хэлэхэд тэр «Ээ, бурхан минь!» гэж дуу алдаад хүндээр амьсгаадаж байх нь сонсогдож байлаа. Би түүнийг тайвшруулахаар туслах баг ирж байгааг хэлсэн. Гэхдээ туслах баг болон шатахуун цэнэглэгч онгоцонд ойртож очтол нисгэгч радиогоор «Хэрэггүй! Битгий ойртоорой! Бид буцаад нислээ!» гэж хашгирсан юм. Нисгэгч цонхоо онгойлгож тэднийг холд гэж дохиод зам дээр нэг юм шидээд хөдөлгүүрээ асааж агаарт хөөрөн одсон.”
Хожим нь энэ багийнхан онгоцны цонхонд наалдсан зорчигчдын царайг харснаа ярьсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ