Хуулиа ойлгодоггүй шүүгчид ажилладаг юм биш биз

Өндөр настан миний бие 2012онд тэтгэвэрт гарсан бөгөөдодоо бараг гурван жил болж байна. Би 1973 онд их сургуульд төгсөөд л төрөлх нутаг Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээс эхлээд тус комиссын орлогч дарга,АДХГЗ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Төлөвлөгөөний комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогчийн ажлыг нийтдээ 23жил хашсан, аймгийн депутатаар гурав, ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсонхүн. Над шиг аймгийн зургаан Засаг даргын орлогчийн алба хашсан хүн бараг байхгүй юм билээ. Миний бие социализмын үе, шилжилтийн үе, ардчиллын үед ч Засаг даргын орлогч хэмээсэннилээд хүнд албыг нэн ялангуяа шилжилтийн үед амжилттай хашиж өнгөрөөсөн хүн. Тэтгэврийн хөгшин намайг аймгийн энгийн иргэд одоо хүртэл Жүүгээ дарга хэмээн дуудан хүндлэж байдагт талархаж явдаг.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдсонгүй хохирлоо. Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 30.2-д “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” хэмээн заасан бий. Би энэ зүйлийн 24,1,1-д заасан үндэслэлээр тэтгэвэрт 60 хүрэнгүүт гарсан хүн.

Тэтгэвэр гарахын өмнө аймгийн ХХАА- н газарт ажиллаж байсан бөгөөд шинээр гарсан сонгуулийн тухай хуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүн төрийн албанаас чөлөөлөгдөнө гэж заасан учраас төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн. Төрийн албан хаагчид төрд тангараг өргөдөг болсон тэр үед анх тангараг өргөсөнтөрийн жинхэнэ албан хаагч билээ. Гэтэл Ховд аймгийн ХХАА-н газрын даргаар шинээр томилогдсон ширүүн эр З.Лувсан хэмээх этгээд танд өгдөг мөнгө манайд байхгүй гэж намчирхаг үзэл нь ч хөдлөсөн юм уу, мэдлэг нь ч хомсдсон ч юм уузарлигдсанаас миний чирэгдэл эхэлж. багагүй зардал гаргаж тэмээн дээр ямааны гарз гаргаж бараг тэтгэмжээ авч чадалгүй бурханы оронд морилох болж байна. Гагцхүү миний төрд ажиллсан нь үнэн, энэ тэтгэмж авах болзол хангасан нь үнэн үлдэх байхдаа. Уг нь миний авах тэтгэмжинд авах мөнгө тэр эрхэмийн шинээр авч хөлөглөсөн жип унааны 1\5-д ч хүрэхгүй юм билээ. Хуулиар бол энэ мөнгө тэр байгуулагын санхүүгээс ч гардаггүй, хэмжээг нь УИХ тогтоож тусгай сангаас олгодог юм байна..

Миний бие энэ тэтгэмжийг олгуулж өгөх талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа \тэр үеийн\, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан. Төрийн албаны аймгийн салбар зөвлөлийн дарга Б.Батмөнх нарт өргөдөл хүсэлт гаргасан бөгөөд тэд бүгд л тэтгэмж олгох талаар албан тоот З.Лувсанд өгсөн боловч тэр эс тоосон тул миний бие аргагүйн эрхэнд Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Миний анхны шүүх хурал Ховдод бус Увсад болсон тул унаа машин хөлслөночиж оролцсон бөгөөд надад тэтгэмж олгохшийдвэр гарсан тул хөл газарт хүрэлгүй баярласан билээ. Гэтэл Улаанбаатар хотоос Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс утас цохиж, таны хариуцагч давж заалдсан байна, тайлбар өг, шүүх хуралд оролц гэсэн тул бас л онгоц хөлөглөнхотод очиж оролцтол эсрэг шийдвэр гарч баярласан гал дээр минь ус асгалаа. Энэ хоёр хуралд хариуцагч тал тоож оролцсон ч үгүй, шүүгчдэд тэр хамаагүй аж. Давж заалдах шүүгч Э.Халиунбаяр, С.Мөнхжаргал, Б.Тунгалагсайхан нар өндөр настан намайг авах ёстой тэтгэмжээ авчболохгүй гэсэн шийдвэр гаргалаа. Би яах ч билээ, дээр тэнгэр хол, доор газар хатуу хөгшин надад үхэх л үлдэж дээ хэмээн бодтол харин Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхэд давж заалдаж болдог аж. Давж заалдлаа. Өөрөө Ховдоос Улаанбаатарточиж оролцож чадсангүй. өмгөөлөгч шүүх хуралд орууллаа. Гэтэл энэ хурлаас миний нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд нь буцаасан байлаа. Анхан шатны шүүхэд тайлбар бичиж өглөө. Хөгшин би өвдөж Улаанбаатар хотод ирж эмчлүүлж байх зуур Захиргааны хэргийн 16 дугаар шүүх Ховдод ирж хуралдахад аргагүйн эрхэнд өмгөөлөгчөө оролцууллаа. Гэтэл энэ шүүх анхны шийдвэрээсээ буцаж надад авах тэтгэмжийг олгохгүй хэмээн шийдвэр гаргажээ. Энэ хуралд шүүгч Д.Алтанцэцэг, С,Оюунгэрэл хэмээх залуу шүүгчид оролцсон байх бөгөөд тэд давж заалдах шатны шүүгчдээсээ айсан уу ? эсвэл дээрх шүүгчдийн адил миний нэхэмжлэлийг ойлгоогүйюү бүү мэд дээ. Хөгшин би авах ёстой тэтгэмжээ авахын тулд дахин 3 жил нийтдээ 6 жил хөөцөлдөх бололтой. Нас минь гүйцэх болов уу. Төрийн албанд зүтгэж байсан залуу насны он жилүүд минь үнсэнд хаясан шалз мэт өнгөрөх нь дээ. Ер нь хуулиа ойлгодоггүй, шүүгчид, хүнээ боддоггүй дарга нар байдаг юм биш биз.

НУТГИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ АХМАД АЖИЛТАН,

ӨНДӨР НАСТАН Д.ЖҮГДЭРБАРАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ