АНУ 3Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Конгресст хандан Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах хүсэлт тавьсан байна. Тэрээр “Энэ хэдий хэцүү даалгавар боловч бидэнд алдах эрх байхгүй. Олон улсын эвсэл одоогоор цохилт өгч байна. Харин хэт даврагчид хамгаалалтын байдалтай байгаа. Бид Исламын улсыг ялах болно” гэж мэдэгджээ.

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хэт даврагчдын байршилд цохилт өгч байгаа билээ. 2002 онд Жорж Буш Иракт цөмрөн орсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч шинээр цэргийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг тавьж байгаагүй юм.

Тус санал дэд Ерөнхийлөгч Жо Байден болон Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нарт хүргэгджээ. Конгрессын зарим гишүүд энэхүү цэргийн ажиллагаа явуулах саналыг дэмжиж байгаа аж. Хэрэв Конгресс үүнийг дэмжвэл АНУ онцгой нөхцөлдхуурай замаар цэрэг оруулан дайны үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.

Саяхан Исламын улсын хэт даврагчдын барьцаанд байсан АНУ-ын иргэн Каила Мюллерийг амиа алдсан болох нь батлагдсан юм. Хэт даврагчид Каила Мюллерийг Иорданы явуулж буй бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан гэж мэдэгдсэн бол Иорданы тал үүнийг үгүйсгэж байгаа аж. Вашингтон ч АНУ-аар удирдуулсан эвслийн хүчин энгийн иргэдийн байршилд агаарын цохилт өгсөн гэх баталгаа байхгүй гэж мэдэгдсэн байна. АНУ уг үйл явдалд хэт даврагчдыг буруутгаж байгаа бөгөөд энэ удаагийн цэргийн ажиллагаа явуулах гол “шалтаг” боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ