Хошин урлагийнханы түшиг тулгуур
Хэдийгээр найруулагчид хамгийн авьяасгүй нөхдүүд бол хошин урлагийнхан гэдэг ч өнөө цагт хошин урлаг шиг хүчирхэгжиж байгаа урлаг манайдаа бараг л байхгүй. Бусдыг инээлгэж, ухааруулж, уйлуулж чаддаг хүмүүс бол яахын аргагүй хошин урлагийнхан болхоор ингэж хүчирхэгжиж байгаа нь дамжиггүй.

Энэ удаа бид өнөө цагийн хошин урлагын нүүр царай болж яваа зарим жүжигчидийн амьдрал болоод гэр бүлийнхэнийг товч танилцуулая.

Л.Баттулга & Н.Оюунчимэг
“Х-ТҮЦ” продакшины урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Аглуу хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг төдийгүй 6 хүүхэдтэй гэдгээрээ ч манлайлдаг. Дорнодод цэргийн алба хааж байхдаа нутгийн бүсгүйтэй учир ургуулж анхны хүүхдээ өлгийдөн авсан гэдэг. Дорнодын бүсгүйтэйгээ нэг гэрт оролгүй тэгсхийгээд хоёр тийш болсон тэрээр удалгүй Уянга гэх орчуулагч бүсгүйтэй ханилж 3 хүүхэдтэй болтолоо хамт амьдарсан. Энэ бүхний эцэст Аглуу 4 хүүхэд өнчрүүлэн дараагийн амьдралдаа хөл тавьлаа.
Түүний дараагийн гэргий нь "Х-Түц" хамтлагийн гишүүнН.Оюунчимэг байлаа. Н.Оюунчимэг энэ ноёнтонд хоёр охин төрүүлж өгсөн. Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод Аглуутай амьдралаа холбосон нь энэ. Хамгийн сонирхолтой нь найруулагч Галбаяр жүжигчин эхнэрээ мөн л жүжигчин Хулангаар сольж өдгөө тус тусдаа гэр бүлээ төвхнүүлж сайхан амьдарч буй. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ