Уул, овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа

Уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан БОНХАЖЯ-наас уул, овоо, хангай дэлхийдээ зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриалж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү, Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон ШУА-ийн Түүх, археологийнхүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Хан ХэнтийнТусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааныахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн, Төрийн их зайран Б.Бямбадорж нар оролцож, уул овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэх уламжлалт ёсны талаар ярьж, иргэддээ уриаллаа.

Иргэдийн уул овоондоо хүндэтгэл үзүүлэхуламжлалт зан үйл сүүлийн жилүүдэд алдагдаж, сайн сайхныг бодож хийсэн зан үйл ньэргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс уул овоондоомөргөж залбирахдаа аль болох уламжлалт ёсоо барихыг БОНХАЖЯ-наас ардиргэддээуриаллаа.

Зүүнхүрээ Дашчойлин хийдийн тамгын газрын лам Ц.Алтанхүү “Уул, овоондоо хүндэтгэл үзүүлж, тахихдаа сайн үйлсийг бодож хийдэг ч зарим зан үйл хэт хавтгайрч, байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлэх болсон” гэв. Тухайлбал, шинийн нэгэнд Хийморийн овоон дээр гараад цай, сүү, архины дээжээ хангай дэлхийдээ өргөхдөө цацлаар бус савны бөглөөгөөр өргөдөг. Улмаар бөглөө зэргээ хог болгоод хаячихдаг байж болохгүй гэлээ.

Мөн сүүлийн жилүүдэд хадаг, хийморийн дарцаг хүндэтгэлийн эд зүйл гэхээсээ хэрэглээ болсон талаардоктор С.Чулуун хэллээ. Сүүлийн үед хадагны хүндэтгэлт байдал алдагдаж, 1990 оноос хойш хэрэглээ мэт болсон гэж доктор С.Чулуун үзэж байна. Түүний хэлснээр, байгаль хамгаалах уламжлалт зан үйлд хадаг, хийморийн дарцгийг модонд уядаг зан үйл байдаггүй байжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хавтгайрсан энэ үзэгдэл модны ургалтыг зогсоохоос гадна эргээд байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөх болсон гэлээ. Учир нь сүүлийн үед хадгийгнефьтийн шаараар хийдэг болсноос байгальд элэгдэж, шингэхээ больжээ.

Түүнчлэн Богд уулын Төр хурахын аманд түймэр гараад найм хонож байгаа. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, энэ жил урьджилүүдийнхээс илүү хуурайшилттай жил болж байгаа учраас өвлийн цагаар түймэр гарч, унтраахад бэрхшээл учирч байгааг хэллээ. Тиймээсард иргэдийг уул овоонд гарахдаа гал асаахгүй байх, тамхины иш болон хог хаягдал хаяхгүй, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ