Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарна.
Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 11-16 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ