Онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20:00 цагийн үед О, А нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод иргэн О-ийн 3.880.160 төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэн түүний хохирогчийн цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх болон хүнд гэмтэл учруулсан байна.
Ийнхүү шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан үйлдлийг Сум дундын 3 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч А-д 11 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О-д 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ