Төрийн албан бичиг Уйгаржин үсгээр бичигдэнэ

Сүүлийн хэдэн өдрийн турш маргаан дагуулж байсан хууль өчигдөр УИХ-ын чуулганаар батлагдлаа. Өөрөөр хэлбэл, Монгол хэлний тухай хуулийн төсөл юм. Энэ нь үндэсний Монгол бичгээ уламжлан авч үлдэх Монгол хүн бүр үндэсний бичгээ мэдэж байх гэсэн ерөнхий ойлголттой байгаа юм. Үүнд хүн бүр эсрэг, тэсрэг байр суурьтай байлаа. Ямартай ч уг хуулийн төсөл батлагдлаа.

Хууль санаачлагчид Монгол хүн бүр эх хэл бичиг үсгээ сурах, эх хэлээрээ мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой хэмээн үзэж байгаа юм. Ингэхийн тулд бага ангидаа Монгол хэлээ сурчхаад дунд ангиасаа эхлэн гадаад хэлийг судлах нь зүйтэй гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ