Шударга ёс эвслийн ээлжит завсарлага

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг мөн л тав хоногийн завсарлага авлаа.
Завсарлага авах болсон шалтгаан нь эвслийн бүлгээрээ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай болсон аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ