Х.Монголжинд шинэ байрных нь түлхүүрийг гардууллаа


Бид гурван 7 хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 24-ний өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Өмнөговь аймгийн харьяат Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болох Х.Монголжинг Ерөнхийлөгч албан ёсоор зарлаж, дуудах нэрийг нь хайрласан.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Х.Монголжин охинд 70 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бол өнөөдөр Өмнөговь аймгийн удирдлагууд тэдэнд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. Мөн Эрдэнэт хивсийн хамт олноос хивс бэлэглэжээ.



Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ