Дэлхийд анх удаа бэлэг эрхтэн богиносгох мэс засал хийжээ

Дэлхийн түүхэнд анх удаа бэлэг эрхтнээ богиносгож, тайруулсан тохиолдол гарлаа. Америк улсын Флоридын17 настай эр ийм хүсэлт тавин хандахад эмч нар шоконд оржээ.Түүний бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ 18 см, диаметр нь 25 см аж. Хачирхалтай нь, түүний эрхтэн хөвчрөхдөө томордоггүй гэнэ.
"Ийм том эрхтэнтэй учраас спортоор хичээллэх, бүсгүй хүнтэй бэлгийн харьцаанд ороход хэцүү байдаг" гэж мань эр эмч нарт гомдолложээ.
Мэс засалч эмч Рафаэль Кэррион "Бэлэг эрхтнээ томруулах хүсэлт бидэнд байнга ирдэг. Гэхдээ хэн нэгэн эрхтнээ жижигрүүлж, багасгахыг хүссэн тухай бид сонсож ч байгаагүй" хэмээн мэдэгдэв. Эмч нар удаан хугацааны турш бодож боловсруулсны эцэст дэлхийн түүхэнд байгаагүй мэс засал хийжээ. Тэднээс өмнө хаана ч ийм мэс засал хийж байгаагүй гэнэ. Нөгөө залуу ч мэс заслын үр дүнд сэтгэл хангалуун байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ