Ирина Шэйк жинхэнэ эрийг хайж байна

Алдарт хөлбөмбөгч Криштиану Роналдугийн найз бүсгүй байсан Ирина Шэйк хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа чухам ямар эр хүнийг төгс хэмээн үздэг тухайгаа өгүүлжээ. Түүний тавьсан анхны шалгуурт үнэнч байдал оржээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Криштианугаас салсан Ирина цор ганцаар удаан явахыг хүссэнгүй. Тиймээс загвар өмсөгч бүсгүй маань шинэхэн дурлалтайгаа учрахад бэлэн болсон агаад түүний шинэ сонголт бүхий эр ямар зан чанартай хүн байхыг бүрэн дүүрэн төсөөлж байна гэжээ. Түүний хувьд үнэнч эртэй учрах л хамгийн чухал гэж Ирина өгүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ