Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд

Валентин ламын тухай эмгэнэлт түүхийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Түүний гэгээн үйл, ариун хайрын бэлгэдэл болгон тэмдэглэх болсон энэ өдрийн тухай өгүүлэх нь илүүц биз. Харин энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар өөр сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.

Амттан

1800 оны үед сэтгэл зүйчид өвчтөндөө шоколад идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. Учир нь тухайн ирж буй өвчтөн бүгд хайр сэтгэлээс болж зөвлөгөө авдаг байв.

1800 оны сүүл үеэр Ричард анхны шоколадыг гарган авч байжээ.

35 сая зүрхэн хэлбэртэй шоколадыг гэгээн хайрын өдрөөр авдаг байна.

АНУ-д тэрбум долларын цэвэр ашгийг зөвхөн амттан, чихрээс олдог гэнэ.

Цэцэг

Валентины баяраар цэцэг авсан хүмүүсийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байдаг аж.

Эмэгтэйчүүдийн 15 хувь нь өөрөө өөртөө цэцэг явуулдаг гэнэ шүү.

Сарнай цэцэг

Улаан сарнай эл өдрийн утга учир бөгөөд тод өнгө нь сэтгэл хөдлөлийг улам “асааж” өгдөг.

АНУ даяар энэ өдөр 189 сая баглаа сарнай цэцэг зарагддаг.

110 сая баглаа улаан сарнайг гурван өдрийн турш хүргэлтийн үйлчилгээгээр авдаг байна.

Мэндчилгээний хуудас

Зул сарын баяраар 1.6 тэрбум мэндчилгээний хуудас зарагддаг бөгөөд хоёрдугаарт 133 сая мэндчилгээний хуудсыг ээжүүдийн баяраар зардаг гэсэн баримт бий. Харин валентины баяраар дунджаар 145 сая мэндчилгээний хуудас зарагддаг бол мэндчилгээний хуудас худалдан авагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд. Энэ өдөр эмэгтэй багш нарт мэндчилгээний хуудас ихээр ирдэг байна.

Бусад:

Дэлхийн долоо гайхамшгийн нэг болох Таж Махалыг гэгээн хайрын баяраар эхнэртээ зориулж өгч байв.

Гэртээ амьтан тэжээдэг эздийн гурван хувь нь өөрийн хайртай амьтандаа бэлэг өгдөг аж.

Энэ өдөр 220000 хуримын санал тавьж байсан гэх мэдээлэл байв.

Бусад орны залуус энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай сонирхуулъя.

ФРАНЦ

Францчууд энэ өдрийг өөрсдийн баяруудын тоонд оруулж ихэд өргөн тэмдэглэдэг. Хосууд хайраа захиагаар илчлэн болзоонд урьж, тэр өдрийг бvхэлд нь хайртдаа зориулдаг байна. Ичиж зоволгvйгээр олон нийтийн газар vнсэлцэх хосуудыг хэн ч хорьдоггvй. Харин ч тэдний ая тухтай байдлыг бодолцож шөнийн гэрэлтvvлгээ нэмэгдvvлдэг гэнэ шvv. Мөн шоколадаар янз бvрийн хэлбэртэй амттан хийж дурлалт хvндээ бэлэглэдэг уламжлалтай ажээ.

ИТАЛИ

Италичууд Гэгээн Валентины өдрийг "Хаврын баяр" хэмээн тэмдэглэдэг. Урь унаж залуу хvмvvс ой модтой газар цугларан, байгалийн сайханд хөгжим сонсож, шvлэг уншицгаадаг гэнэ. Мөн vерхэж байсан хосууд Валентины өдрөөр сvй тавьцгаадаг байна.

КАНАД

Уг баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, үдэшлэг зохиодог байна. Мөн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиудад үдэшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ үеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.

АНГЛИ

Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг байна. Хүүхдүүдээр дуу дуулуулж, хариуд нь чихэр өгдөг ажээ. Англид валентины баярт зориулан бичсэн олон шүлэг, дуу байдаг аж. Мөн хосууд бие биедээ жигнэсэн гурилан бvтээгдэхvvн, цэцэг, шокалад зэргийг өгдөг юм байна.

ЯПОН

Энэ баярыг өвөрмөц тэмдэглэдэг орон юм. Хоёрдугаар сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин гуравдугаар сарын 14-нд White Day /Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Хайртай хvндээ зориулж зvрхэн хэлбэртэй шокалад хийж бэлэглэх нь том бэлэгт тооцогддог. Японд Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад бэлэглэдэг заншилтай. Мөн бvсгvйчvvд өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хvзvvнд зvvж өгдөг нь "Би чамд хайртай " гэх утгыг агуулдаг ажээ. Энэ баярыг сүүлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа ажээ.

ТАЙВАНЬ

Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг. Тайванийн ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь "Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь "Чи надад таалагддаг" гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь "Үүрд хамт байгаач" гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс ч энэ өдөр сарнай цэцгийн эрэлт маш их нэмэгддэг ажээ.

ГЕРМАН

Германд Гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгvй хосууд бие биедээ цэцэг бэлэглэдэг. Vvнээс гадна зvрхэн хэлбэртэй эд зvйлс мөн хайраа илчилсэн зурвас, захиа, шvлэг бичиж өгдөг. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггvй хосууд германд байдаггvй байна.

АМЕРИК

Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн үдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Мөн зүрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж өгч бэлэглэж болдог байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

СОЛОНГОС

Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр. Солонгосчууд Гэгээн Валентины өдрийг хоёр болон гуравдугаар сарын 14-нд тус тус тэмдэглэдэг. Тэдний гол бэлэг нь чихэр. Тэд энэ өдрийг “Гэгээн өдөр" гэж нэрлэдэг. Мөн дөрөвдүгээр сарын 14-нийг хар буюу бүрхэг өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ үеэр хар өнгийн хувцас өмсөн бөөнөөрөө цугларч хамтдаа гоймон идэцгээдэг байна.

ИСПАНИ

Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчүүд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мөн нандин хайрын үгс багтаж байдаг нь тодорхой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ