“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг Ерөнхийлөгч өршөөх болов уу

“Саусгоби сэндс” компанийн удирдлагууд болох Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн өргөдөл хүргүүлээд байна.

Тэднийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр шүүхээс 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэл ял оноогоод байгаа билээ. Мөн тус хэргийн хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Харин тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан, өршөөл хүсээд байгаа юм.

Шүүхээс ял сонссон иргэд давж заалдах шатны шүүхэд хандаагүй тохиолдолд Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч болдог ажээ. Харин одоо тэдэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар хариу илгээх нь олон түмний анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ