"Хайрын сандал"-тай боллоо

“Шинэ зууны Улаанбаатар” төрийн бус байгууллага нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Хайрын сандал”-ыг урлажээ. Сүүлийн үед үндэсний цэцэрлэгт хүрээлэн хайрын хүрээлэн болсон гэхэд хилсдэхгүй. Хосууд төдийгүй жаргалтай гэр бүл энд ирж, дотно үг солилцож, жаргалтай мөчөө хуваалцах нь элбэг болсон. Тиймээс мартагдашгүй нандин мөчийг бүрдүүлэх “Хайрын сандал”-ыг бүтээж, энэ өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг үг хэлсэн бөгөөд мөн “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, хүрээлэнд хүрэлцэн ирсэн хосууд оролцлоо. Хаврын урь орж, хайрын улирал айсуй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ