"Аюултай харилцаа" өнөөдөр нээлтээ хийнэ


Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент” “Аюултай харилцаа” триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 16-ны өдөр буюу өнөөдөр 16:30 цагаас "Тэнгис кино" театрт хийхээр товложээ. Тус кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөнхэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ.
Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг, А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, СТА С.Ариунбямба, залуу жүжигчин Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг нар тоглож байгаа юм байна.
Дашрамд жүжигчин Өлзийхүүгийн охин мисс, жүжигчин Х.Баярмааээж, аавынхаа авьяасыг залгамжлан "Аюултай харилцаа" кинонд дүр бүтээж байгаа ба Цогоо гуай буюу МУГЖ Ё.Цог, аав Ц.Хүсэлбаатартайгаа хамтран тоглож байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ