Амиа золиослогч эмэгтэй Даматуруд халджээ

Нигерийн зүүн хойд хэсгийн автобусны буудалд томоохон халдлага гарсан талаар өчигдөр http://www.aljazeera.com мэдээллээ.
Даматуру мотоциклийн зогсоолын ойролцоо эмэгтэй алан хядагч бөмбөг дэлбэлжээ. Энэ хэргийг ням гарагт үйлдсэн нь амралтын өдрөөр ойролцоох жижиг захад үйлчлүүлэгчид их цуглардагтай холбоотой хэмээн үзэж байгаа юм. Цагдаагийн газрын мэдээлснээр уг халдлагаар нийт 32 хүн гэмтэж, 10 орчим хүн амиа алджээ. Гэрчийн мэдээлснээр гэмт этгээд машинаа зогсоолд байрлуулаад тус захын ногооны дэлгүүрийн ойролцоо олон хүний дунд орж байгаад ийнхүү өөрийгөө дэлбэлсэн гэв.
Уг хэрэгт Боко Харам бүлэглэлийг сэжиглэж байгаа аж. Энэ зогсоол нь хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд өмнө нь энд хэд хэдэн удаа халдлага гарч байсан юм байна.

Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ