Хойд солонгосчууд баяраа тэмдэглэж байна

Баяр хөөрөөр дүүрэн солонгос иргэд их удирдагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэн төв талбайдаа дуулж, бүжицгээж байна.

Хойд Солоносны удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн 73 насны өдөр өнөөдпөр тохиож байгаа юм.

Түүний төрсөн өдрийг улс даяараа тэмдэглэдэг бөгөөдтус улсын хувьд хамгийн том баярын нэг бас олон нийтийнх нь амралтын өдөр байдаг аж.

Уламжлал ёсоор Пхеньяны төв талбайд сүр жавхлант цэргийн парад, эх орныг магтан дуулсан дуунууд, бүжгийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа аж.

Түүнчлэн улс орон даяар иргэдэд хүнс, багачуудад чихэр тарааж байгаа тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

О.Мөнхдуулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ