Аладины үлгэрийн ордон Дубайд сүндэрлэнэ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын захиргаанаас ирэх жил "Аладин-Сити" барилгыг эхлүүлэх болсноо зарлав. 2014 онд “Аладин-Сити” цогцолборын төслийг баталсан бөгөөд шаардлагатай хөрөнгө мөнгө бэлэн байгаа гэнэ.
Үлгэрийн ордон гурван цамхагаас бүрдэнэ. Үүнд худаалдааны төвүүд, зочид буудал багтана. Сонирхолтой нь цамхгуудыг усан дээр барина.
Нийт талбай нь 110000 ам метр болох гурван цамхагийн хамгийн өндөр нь 34 давхар барилгатай тэнцэх бол үлдсэн хоёр нь 25 болон 26 давхар аж. Төслийн нийт өртөг одоогоор нууц байгаа аж. "Аладин-Сити” цогцолборыг барьж дууссаны дараа ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ