МХЕГ-ын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа: Горхи-Тэрэлжээс хууль бусаар мод бэлтгээгүйг тогтоосон

Горхи, Тэрэлжийн Байгалийн цогцолборт газраас ЭБЭЭ, “Төв ой-ан” гэсэн хоёр компани хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдаж, өчигдөр холбогдох газруудын хамтарсан шалгалт хийгээд иржээ. Шалгалтын үр дүнгийн талаар газар дээр нь ажиллаад ирсэнМХЕГ-ын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас тодрууллаа.

-Горхи,Тэрэлжээс хууль бус мод бэлтгэлээ гэх мэдээлэл цацагдсан. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн. Үр дүн нь ямар гарав?

-Ажлын хэсгийнхэн өчигдөр газар дээр нь ажилласан. 2009 онд түймэрт шатсан цэвэрлэгээний огтлолт хийх шаардлагатай талбайг сонгоод зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгжойгоос арчилгаа цэвэрлэгээхийх журмын дагуу үйл ажиллагаа явуулжбайна. Ойн цэвэрлэгээний үйл ажиллагаа эхлэд 12 хонож байгаа. Зөвшөөрөгдсөн талбай дээр гарсан ноцтой зөрчил байхгүй.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ой цэвэрлэх, хэрэглээний мод бэлтгэх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан. Сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсоноос ЭБЭЭ, “Төв ой-ан” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарчээ.

Харин “Төв ой-ан” компани тусгаарласан талбайгаас хоёр метр орчим хазайгаад дөрвөн ширхэг нойтон мод унагасан байна. Уг асуудалд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Түүнээс биш хууль зөрчөөд хулгайн мод бэлтгээд заавар журчмаа зөрчсөн юм байхгүй байна. Энэ талаар ташаа мэдээлэл цацагдсан. Ер нь манайхан мод ачсан л бол хулгайн мод гэж хараад байгаа. Энэ жил улсын хэмжээнд сая орчим куб метр мод бэлтгэж,иргэн, аж ахуйннэгж байгууллагад хэрэглэхийг зөвшөөрсөн. Үүнийг ойн мэргэжлийн байгууллага тухайн зөвшөөрөгдсөн газраас хуулийн дагуу бэлтгэнэ. Энэ болгоныг хууль бус мод бэлтгэл гэж хармааргүй байна. Иргэд энэ талаар зөв ойлголттой болмоор байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ