Алдарт уяач Ш.Адьшаа: Адууны цагаан хийморь өнөд ивээх болтугай

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХVII жарны хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Энэ үеэр Монгол Улсын Алдарт уяач цолоор шагнагдсан Ховд Аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаатай уулзаж баяр хүргэхэд:

-Баярлалаа. Хөх морин жилдээ Монгол Улсын Алдарт уяач цол хүртэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө энэ шагналыг гардан авч байгаадаа баяртай байна. Өнөөдөр Монгол Улсын Тод Манлай уяач, Манлай уяач, Монгол Улсын Алдарт уяач цолоор шагнагдсан нийт хүмүүст талархал илэрхийлье. Олон ястны өлгий Ховдчууддаа болон нийт монголчууддаа ирж буй хөхөгчин хонь жилийн мэндийг хүргэж байна. Сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье. Та бүхнийг адууны цагаан хийморь өнөд ивээх болтугай гэсэн юм.

С.Есүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ