92 настай өвөө дайны дундуур хуримаа хийжээ

{!!!right!!!}Иракт нэг айлын гурван хүн нэгэн зэрэг хуримлажээ. 92 настай өвөө залуу бүсгүйтэй гэрлэсэн бол, түүний 16 болон 17 настай хоёр ач хүү бас хурим хийжээ.
Тус орны төвийн нэг тосгонд болсон хуримд нутгийн ахлагч нар болон омгийн тэргүүн нар оролцсон байна. Фермер 92 настай Мусали Мохаммед аль-Мужамайн хувьд энэ нь удтал хүсэн хүлээсэн өдөр байж.
Тэр өөрийн ач нарын хамт нэг өдөр гэрлэхийг хүсч байсан бөгөөд хурим хийх тухай тэдний тохиролцоо нэг бус удаа хойшилж байж. “Би ач нарынхаа хамт нэг өдөр гэрлэсэнд баяртай байна. Би 20 настай залуу шиг л байна” гэж аль-Мужамай дөрвөн цаг үргэлжилсэн хуримын дараа хэлжээ. Эндхийн 22 настай бүсгүй Муна Муклиф аль-Жубур 92 настай өвөөгийн эхнэр болсныг хэвлэлд дурдсан байна. Хуримын дараа тэд гэр бүлийн цомогт үлдэхээр бүгд хамтдаа зургаа татуулжээ.
Мужамай 16 хүүхэдтэй аж. Өтөл насанд хүрсэн ч, мань эр өмнөх эхнэрийгээ нас барснаас хойш гурван жилийн дараа дахин гэрлэхээр шийдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ