Кёкүшюзан Б.Батбаяр: Хакүхог Их аварга болно чинээ бодоогүй
Энэ өдрүүдэд монголчуудыг хамгийн ихээр баярлуулж, огшоож байгаа явдал бол Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Хакухо М.Даваажаргал сумогийн рекорд амжилтыг эвдэж, эх орныхоо нэрийг арлын оронд цуурайтуулж буй явдал. Сумогийн түүхэн том амжилтыг эвдсэн түүнд Хөдөлмөрийн баатар цол тэмдэг олгохоор Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Хакухо эх орондоо газардлаа. Түүнийг их сумод бие балчир, туранхай гэдэг шалтгаанаар тэнцэхгүй, нутаг буцах гэж байхад нь анхны монгол сумоч, эрхэм гишүүн Б.Батбаяр тусалж, энэ их ертөнцөд хөтлөн оруулсан түүхтэй. Тийм ч учраас Хакухог угтан авах ёслолын үеэр Д.Батбаяр, Т.Баясгалан нараас цөөн асуултад хариулт авлаа.
-Анх Хакүхог сумод хөтөлж оруулж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Хакухогийн аав Ж.Мөнхбат аварга манай аав хоёр дотны найзууд. Аав маань Хакухог дагуулж ирээд надтай танилцуулж, би Япон руу авч явж байсан. Тухайн үед зургаан хүүхэд дагуулж яваад хоёр сар бэлтгэл хийлгээд Японд үлдэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэх ёстой байсан. Гэтэл зургаан хүүхдээс тавыг ньбагш болон сургуулиуд шилж авахад ганцхан Хакухог үлдээчихсэн байсан.
Туранхай, жижигхэн биетэй болохоор нь тэгж голж байхгүй юу. Тэгээд маргааш нь аав ээж хоёртоо жоохон бэлэг авчихсан, Монгол руугаа буцлаа гээд байж байхад азаар үлдэж байлаа. Яг буцахынх ньурьд өдөр “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, манай захирал бид гурав хоолонд орсон юм. Бага зэргийг халаалттай болоод ч тэр үү, захиралдаа Хакухогийн талаар хэллээ. Аав нь аварга олимпод оролцож байсан удамтай айлын хүүхэд гэхэд Хакухог харах ч үгүй сургуульдаа авч байсан. Дараа нь Кёкүшюзанд хулхидуулчихлаа гэх захиралуудынх нь яриа чихэнд дуулдахад хоёр улсын хооронд сэв суучих вий гэж их эмээж байлаа. Тиймдээ ч сургуулийнх нь удирдлагуудтай уулзахгүй зугтаад яваад байсан. Гэвчзургаан сарын дараа Хакухо амжилт үзүүлж, захирлууд нь баярласнаа илэрхийлж, гар барьж уулзаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ