Би 2-лангаас нь салмаар байна…

Сайн байцгаана уу эрхэм уншигчдаа. Магадгүй хэн нэгэн намайг муу хэлэх байх ихэнх нь намайг үзэн ядах байх. Би өөрөө байдаг л жирийн охин. Онцын гойд дүр төрх царай бие хаа байхгүй. Асуудал нь юу вэ гэхээр би 2 хүнтэй зэрэг явалддаг. 2-лаа надаас ах 2-лаа ганц бие. Гэвч эхнэрээсээ салцгааж байсан хүүхэдтэй. Би үнэндээ 2-ланд нь хайргүй. Нэг нь надад байр машин хэрэгтэй бүх юмыг авч өгдөг. Гэвч бид хааяа л уулздаг секс бол огт байхгүй. Нөгөөх нь үргэлж миний дэргэд байж бас л хэрэгтэй юм бүхэнд тусалдаг. Хааяа секс хийдэг. Би тэгэхээр муу хүн байгаа биз. Энэ байдлаа зогсоох гэж 2-лангаас нь салах гэж хичээлээ салдаггүй аргаа бараад том том зүйлс хүсээд эхэллээ. Намайг хаяасай гэж хичээлээ тэд салдаггүй.

2-лаа л намайг өөр хүнтэй явалддаг гэж мэдэхгүй. Тэд 2-лаа л цуг амьдарна хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг бас надад маш их үнэнч. Би өөрөө өвчтэй аав бас 2 эгч 2-лаа өвчтэй. Миний олсон мөнгө хаанаа ч хүрдэггүй байсан юм. Тэгээд л би боломжийн хүмүүстэй танилцаж эхэлсэн. Сүүлд ийм зүйл болно гэж яаж мэдэхэв дээ. 2-лаа л нилээн нөлөөтэй хүмүүс гэр бүл найз нөхөд нь намайг тодорхой хэмжээгээр танина. Би 2-лангаас нь салмаар байна. Би энэ 2 хүнийг зүгээр л зовоож шимж амдарч байна шүү дээ. Өөртөө маш их ой гутаж байна. Яах ёстой юм болоо? Салий гэхээр салахгүй юм. Намайг нэг л ариухан амьтан гэж бодож байгаа. Гэтэл энэ нүүрний цаана аймшигтай шулам мэт хүн байгааг яаж мэдэхэв дээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ