Бүхнийг өөртөө даатга
Хэрвээ найман жилийн өмнө надад хэн нэгэн ингэж хэлсэн бол би тэр хүнийг ямар гээчийн утгагүй яриатай их мэдэгч вэ гэж бодох байлаа. Харин одоо бол би тасралтгүй таван жилийн турш өөрийгөө танихын төлөө, өөртөө орших гайхамшгийг олж илрүүлэхийг төлөө өдөр бүр хичээж байна.
Нэг л өдөр сайхан хүүхэн болно эсвэл нэг л өдөр амьдрал сайхан болно гэж өөрийгөө аргаддаг байсан өдөр хоногууд ямар уйтгартай байгаа вэ?
Яг хэний ачаар миний амьдрал сайхан болох байсан юм бол?
“Өөрт байгаа зүйлийг олж харж өөрөө гайхамшгийг бүтээж чадахгүй бол өрөөлд байгаа сайхан зүйл чинийх болсон хойно ч гайхам зүйл шиг санагдахгүй.” гэж нэгэн номонд бичсэн байсан ба найман жилийн өмнө намайг ухаан оруулсан ганц мөр юм.
Тэр үед би хэзээ гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй байж бүх зүйл нэг л өдөр гэнэтхэн сайхан болно гэдэгт итгэж, өдөр хоногийг бараг л муми шиг өнгөрөөдөг байсан . Хэн нэгэн өмнөөс минь бүх зүйлийг шийдээд өгөхийг хүлээж суудаг гэнэн итгэмтгий мөрөөдөмтгий байхдаа нэг л өдөр миний амьдрал миний гарт гэдгийг маш сайн ойлгосон.
Бүх зүйлийг өнөөдөрт бас өөртөө даатгаж сурахын тулд тасралтгүй таван жил шаргуу үзсэний үр дүн өнөөдрийн өөрийгөө болон өрөөл бусдыг хайрлаж чаддаг эмэгтэйг бүтээсэн байна.
Өглөө бүр эртлэн босч, ажлаа цагт нь дуусгаж, өөрийнхөө нөөц бололцоог шавхаж, өөрийгөө зовоолгүй бүхий л цаг үед аз жаргалтай эрүүл энх байхыг өөртөө даатгаж сурсан.
Өдөр бүр сайхан харагдахыг хүсч, түүнийгээ ч өдөр бүр гүйцэтгэчихээд гэрээсээ гардаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ