Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн аймгуудын нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ