87 дахь удаагийн Оскарын анхны эзэн тодорлоо

Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос Анжелос хотноо болж байгаа билээ. 87 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээний эхний номинацийн эзэн тодорчээ. Энэ бол туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин. Энэхүү төрөлд Роберт Дюваль “the Judge”, Итан Хаук “Boyhood”, Эдуард Нортон “Birdman”, Марк Руфалло “Foxcatcher”, Ж.К.Симмонс “Whiplash” нар өрсөлдөж, Ж.К.Симмонс “Whiplash” туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн эзэн боллоо. Тэрээр ёслолын тайзнаас хамтран ажилласан багийнхандаа болон өөрийн хайрт эхнэртээ талархлаа илэрхийлсэн юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ