Өлсгөлөн зарлагсдыг хүчээр тараажээ

Өлсгөлөн зарлаж цөөнгүй хоногийг үзээд байсан "Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг урьд шөнө 12.00 цагийн үед цагдаа, тусгайгийнхан хамтран албадан тараажээ. Өлсгөлөнгийн хурц хэлбэрт шилжээд байсан тэмцэгчдийг Чингэлтэй дүүргийн эмнэлэгт аваачсан байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 12 хоног өлсгөлөн зарласан "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн сар шинийн өдрүүдэд ч өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байсан юм. Тэд өчигдөр сэтгүүлчдэд хандан өлсгөлөнгөө болихгүй, харин тэмцлийн хурц хэлбэрт шилжин хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан юм.

Босоо хөх монгол бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “Зөвхөн Монголынхоо төлөө, өөр юуны ч төлөө бус, өөрийнхөө хар амины төлөө бус, эх орныхоо төлөө тэмцэж, 13 хоног өвлийн хүйтэнд гадаа, хөлдүү цементэн дээр, сайхан сэтгэлт олон түмний өгсөн хөнжил, эсгийнээс өөр салхи жавар хаах зүйлгүй өлсгөлөн зарлаж байсан 8 эх орончдыг минь 2015.02.24-ны шөнийн 12 цаг өнгөрч байхад цагдаа нар тусгайгийнхантай хамтран албадан Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү авч явлаа.

Эх орончид 12 хоногийн турш гадаа өлсөж байсан бол өнөөдөр өдөр олон өдрийн турш хураалттай байсан гэрээ барьж, дулаацан бүлээцэж, тэмцлээ цааш үргэлжлүүлж байлаа. Гэтэл төрийнхөн эх орныхоо төлөө тэмцэгчдэд харин ийм хариу барьлаа. Өлсгөлөн зарлаж байгаа эх орончдын арын албанд ажиллаж байсан залуус цагдаагийнхан ирэхэд бүгд гэрээ тойрон зогсч, эх орончдыгоо хамгаалж байв. Гэтэл тэднийг бас цагдаагийнхан хүч хэрэглэн авч явлаа. Монголчууд минь бид өдий хүртэл ямар нийгэмд амьдарч ирсэн юм бэ?” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ