ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Ноён уулаа аврах, Урт нэртэй хуулийг хамгаалахын төлөө өлсгөлөнг "Ноён уулаа хамгаалъя!" хөдөлгөөний хамтаар зохион байгуулж буй "Босоо Хөх Монгол" бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад 14 хоносон. Улмаар өчигдөр тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хуурай өлсгөлөнд шилжсэн юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед цагдаагийнхан тэднийг албадан эмчилгээнд оруулсан. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийхээр болжээ. Хурал ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд 10.30 цагаас болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ