УИХ-ын дарга З.Энхболдын айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийнурилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрбээр өнөөдөр /2015.02.23/Япон Улсад хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ. Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтайуулзалт хийнэ. Харин 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ