Сэтгэлийн үг

Сайн байцгаана уу сар шинийн мэнд хүргэе. Энэ сайтыг тийм сайн мэдэхгүй ч хааяа хүмүүсийн бичсэн захидал, сэтгэгдлүүдийг уншдаг. Яагаад ч юм бэ өнөөдөр та бүхэнд захиа бичихээр шийдлээ. Өөрийнхөө туулсан амьдрал, бусад уншигчдаа сургамж болох үүднээс энэхүү захиаг бичиж сууна.

Би 32 настай эрэгтэй дээд боловсролтой төрийн байгууллагад ажилладаг. Анх оюутан байхдаа нэгэн бүсгүйтэй амьдарлаа зохиосон юм. Сургуулиа төгсөөд сайхан ажилтай болж амьдрал маань ч сайхан байлаа 3 жил гаруй ажиллаж байтал гадагшаа сургуульд явах боломж олддог юм байна. Ингээд эрдэм сурахаар хайртай хүнээ орхиод алс холын орныг зорьж билээ. Тэндээ 5 жил сурах хугацаанд амьдралыг маань орвонгоор нь эргүүлсэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. Хайрт маань надаас өдөр ирэх тусам хөндийрөөд байгааг ажил сургууль гээд завгүй гүйж явсан тэнэг би ойлгоогүй байсан. Өдөр ирэх тусам миний ярьж байгаа юм түүнд таалагдахаа болж юм л бол хэрүүл өдөх болсон. Энэ явдал улам даамжирсаар нэг өдөр тэр маань би өөр хүнтэй болсон. Тэр нь гадаад хүн түүнтэйгээ хамт Монголоос гадагшаа гарч амьдарлаа гэж хэлсэн юм. Энэ явдалд түүндээ би хэзээ ч гомдож, буруугаар ойлгож байгаагүй харин өөрийгөө одоог хүртэл буруутгаж явдаг юм. Ер нь залуучууддаа захихад бие холдвол сэтгэл холдоно гэсэн үг байдаг юм шүү тэгэхээр хэрвээ түүнтэйгээ байхад жаргалтай байдаг бол тэр хүнээ өөрөөсөө хэзээ ч битгий холдуулж байгаарай.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ