Нигерид долоохон настай амиа золиослогч охин бөмбөг дэлбэлжээ

{!!!right!!!}Нигери улсад долоон настай амиа золиослогч охиныг бөмбөг дэлбэлэхэд таван хүн нас барж, 19 хүн гэмтэж бэртсэн тухай “France-Press” агентлаг уг явдлыг харсан гэрч болон орон нутгийн эмнэлгийн эх үүсвэрээс иш татан мэдээлсэн байна.

Энэ явдал Йобе мужийн Потискум хотын хар зах дээр болжээ. Одоогоор Нигери улсад үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүдийн аль нь ч энэхүү довтолгооны хариуцлагыг хүлээгээгүй байна. Хоёрдугаар сарын 11-нд Нигерийн Потискумд мөн үүнтэй төстэй хэрэг гарчээ. Тэгэхэд зах дээр арван жилийн хоёр охин дараалан бөмбөг дэлбэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ