Монголын дэлгэцийн урлагт шинэ үеийнхэн хүч түрлээ!

Монголын дэлгэцийн урлагийн өнгийг үе үеийн сайхан бүсгүйчүүд тодорхойлсоор ирсэн. Дээхэн үед тэдгээр сайхан хүүхнүүдийг үзэж харахын тулд театрыг зоригсод олон байсан бол одоо цагт харин борооны дараах мөөг шиг ар араасаа цуврах кино дэлгэцийн талбар тэдэнд том боломж олгож байна. Хаа газар, ямар ч цаг үед урлагийн ертөнц дэхь шоу талбарт ялангуяа бүсгүй гоо үзэмж, сайхан дүр төрх юу юунаас чухал зүйл байсаар ирсэн. Харамсалтай нь, сүүлийн үед жинхэнэ сайхан хүүхнүүд нь гал тогооныхоо ард үлдэж, жир дундажууд нь миссийн тэмцээнээс авахуулаад дэлгэцийн урлагт хошуурах болсон. Ямартаа Монголын урлаг идеалгүй болчихсон гэх үг чухамдаа энэ үеийнхэнд хаяглагдаж байгаа билээ.

Гэвч цаг үе бүхэн баатраа төрүүлдэг жамаар бас ч гэж үзэж харчихаар, нүд баясгачихаар гоо үзэмжит охид төрөн гарч байнаа. Хараахан Н.Сувд, Н.Батцэцэг, О.Энхтуул тэргүүтнийг гүйцэхгүй ч өнөөдрийн кино үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болсон залуу охид шинэ үеийн дэлгэцийн урлагийн шинэ дүр төрхийг бүрдүүлэхүйц фронтыг бий болгочихсон нь анзаарагдаж байна. Тэдэнтэй танилцъя.

М.Цэрэндолгор: Нас 23

Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Тютю” киноны гол дүрд тоглосон М.Цэрэндолгор хамгийн сүүлд төрсөн кино од гэж болно. Оюутны ширээнээс төрсөн од, дебют дүр нь “Тютю” гэхэд мэргэжлийн хүрээнийхнээс өндөр үнэлгээ авч, тэрүүхэндээ шуугиан тариад амжсан энэ залуу бүсгүйн авьяас биш гэлээ гэхэд гоо үзэсгэлэн, залуу нас нь энэ үнэлгээнд хамгийн ихээр нөлөөлсөн болов уу гэмээр. ӨдгөөОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн 2-р дамжааны оюутан тэрээрбалетаар суралцаж байгаа нь дээрх дүрийг бүтээхэд ихээхэн түлхэц, нэмэр болсон гэсэн. Ирээдүйд жүжигчнээр ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан түүнийг найз нөхөд нь янзага Цэдо хэмээн өхөөрддөг. Аль хэдийнэ найруулагчдын овоо хараанд өртсөн М.Цэрэндолгорын алхаа гишгээ, байр байдал, нүднийх нь харц хүртэл яг л янзага шиг юм билээ.

Б.Мишээл: Нас 21

Бие жижигхэн ч бэлчээр томтой жүжигчин Б.Мишээл “эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэ цэнэтэй байдаг” гэж хэлэх дуртай. Хэлсэн үгэндээ ч эзэн байж дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийг тэргүүлдэг Б.Мишээлийг Солонгосын алдарт жүжигчин, хөөрхөн Сун Хе Гю-тэй харьцуулах нь бий. Тэрээр “Голланд сарнай”, “Дэлхийд дурласан сар”, Тэртээх ертөнцийг хөгжимчин, “Давхар цохилт”, “Код” зэрэг кинонуудаараа хэдийнэ үзэгчдийн танил болсон. Өдгөө СУИС-ийн 3-р курсын оюутан монгол Сун Хе Гю оюутан байхдаа л найруулагчдын хараанд өртөж, сургуулиа төгсөж амжаагүй байхдаа л гэрлийн хурдаар олны танил болж чадсан билээ.

Х.Намуун: Нас 22

“Эргэлзээ” нэрээрээ алдартай жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун аавынхаа найруулсан “Тагнуулч аав” кинонд тоглож анхны дебютаа хийсэн. Эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч ч гэлээ эрхгүй эцгийн ген дийлсэнийх үү, Х.Намуун дээрх киногоор хэн болохоо харуулсан. Тиймдээ ч кинонд тоглох санал чамгүй их ирдэг гэнэ лээ.

Жүжиглэх авьяастайгаас гадна фото модель Х.Намуун муухан моделиудаас дээр загварын ертөнцдөө ч нэр хүндтэй гэж байгаа. Хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн хэдий ч үзэгчдэд “Тагнуулч аав”-ын дүрээрээ танигдсан түүнийг авьяаслаг аавын буянд үзэгчдийн танил болсон гэх хүмүүс ч бий. Магад түүний авьяасыг урамшуулж, тэтгээд байвал эмэгтэй Хүрлээгийн орон зайг эзлэх ч юм билүү, хэн мэдлээ.

З.Номуундарь: Нас 23

МУГЖ И.Одончимэгийн том охин З.Номуундарь хошин шогт тоглохоос гадна дэлгэцийн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Авьяаслаг ээжийн охин гэдгээ үзэгчдэд баталаагүй байгаа хэдий ч түүнд ирээдүй бий хэмээн найруулагчид үздэг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ