Б.Баатархүү: Иргэд ухамсартайгаар захирамжийг хүлээн авсан

Ноён уулаа аврах, Урт нэртэй хуулийг хамгаалахын төлөө өлсгөлөнг "Ноён уулаа хамгаалъя!" хөдөлгөөний хамтаар зохион байгуулж буй "Босоо Хөх Монгол" бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад 14 хоносон. Улмаар өчигдөр тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хуурай өлсгөлөнд шилжсэн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед цагдаагийнхан тэднийг албадан эмчилгээнд оруулсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Өлсгөлөн зарлаж буй долоон иргэний биеийн байдал дордож, цаашид хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар албадан эмчлэх шийдвэр гарсан. Энэхүү захирамжийн биелэлтэд буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалахад цагдаагийн байгууллага хамгаалалтад гарч ажилласан.
Албадан эмчилгээнд хамруулах тухай иргэдэд танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эмнэлгийн байгууллага руу явсан. Мөн өлсгөлөн зарлаж байсан иргэдийг дэмжиж байсан бүлгэмийн гишүүд болон бусад дэмжигчид өөрсдийн санаачлагаар барьсан гэрийг буулгаж авч явцгаасан. Ямар нэгэн үйл ойголцол, зөрчил гараагүй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ