Секс гэдэг амьдралын томоохон хэсэг юм байна

Сайн байна уу өөрт тохиолдоод байгаа зүйлсээ бичих гээд надад тусалж зөвөлгөө өгөөрэй. Би нөхөртэйгөө нийлээд 10 жил болж байна. Нөхөр маань Солонгост 3 жил ажиллаж байгаад ирсэн түүнээс хойш бид 2 дотно харьцаа улам муудсаар байна, ирээд одоо 2 жил болж байгаа. Гол асуудал маань нөхөр маань сексдээ үнэхээр муу болсон бид сард бараг нэг удаа л унтаж байгаа нөгөөх нь босохгүй түүнээс нь одоо бүүр залхаж эхэлж байна. Дөнгөж 30 насандаа ийм юм баймааргүй юм. Архи тамхинаас болдог юм болуу хааяа нэг ууна тамхи бол маш их татна. Одоо яавал хэвийн байдалдаа орох уу? Уул нь нэг хэлж үзсэн тэрнээс болоод байдал бүүр муудсан. Чи тэр сайн хийдэг дээрээ оч гээд бүүр буруутсан яах вэ? Уул нь ч амьдралд маань өөр дутаж муудсан юм алга гэхдээ секс гэдэг амьдралын томоохон хэсэг юм байна. Би ч одоо бүүр тэсэхээ байлаа…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ