Уитни Хьюстоны охиныг нөхөр нь эмнэлэгт эргэхээс зайлсхийжээ


Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауны нөхөр Кристофер Гордон хайртай эхнэрээ харахыг хүсч байгаа ч гэргийнх нь хамаатнууд түүнийг буруутгаж, ойртуулахгүй байгаа гэнэ. Тиймээс ч тэрбээр өөрийн “Инстаграм” хуудсаараа дамжуулан “Эхнэрээ харахыг минь зөвшөөрөөч. Хайртай охин минь миний дуу хоолойг сонсоод сэрнэ дээ. Би түүндээ иллэг хийж, дуртай дууг нь тоглож өгөх болно. Энэ бүхэн түүнд минь тус болно гэж бодож байна. Боббид юу хэрэгтэйг зөвхөн би л мэднэ” хэмээн бичжээ. Гэвч хэрэг дээр бүх зүйл түүний хэлсэн шиг биш байгаа аж. Бобби Кристинагийн гэр бүлийн өмгөөлөгч, мөн охины эцэг албан ёсны мэдээлэл өгөхдөө Никийн худлаа мэдэгдэл, хуурмаг ярианд залхсан гэнэ.“Хэвлэлийнхэн биднээс яагаад ноён Гордоныг Кристинатай уулзуулахгүй байгаа талаар асуудаг. Бид нэг л зүйлийг тов тодорхой хэлмээр байна. Ноён Гордон Боббитой уулзах зөвшөөрөл авсан ч зарим шаардлагыг биелүүлэхээс татгалзсан. Тиймээс ч Кристина дээр дахиж ирэхгүй хэмээн мэдэгдсэн. Тэгээд ч Ник Боббиг харахыг тийм ч их хүсээгүй нь тодорхой байгаа” хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт Гордон эхнэрийнхээ нэрийг биедээ шивүүлж, Кристинатай уулзахыг маш ихээр хүсч байгаагаа илэрхийлсэн. Гэвч энэ нь түүнийг эхнэрийнхээ эмчлүүлж буй тасагт ороход нэмэр болоогүй бололтой. эх сурвалж www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ