"Freezone" хамтлаг АНУ-ын Монголчуудтайгаа хамтдаа баярлана

Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол "Freezone" хамтлаг юм. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөн барихаар болжээ. Ийнхүү тэд есөн жилийн дараа алс хол суугаа элэг нэгт монголчууддаа зориулан аялан тоглолтоороо бэлэг барих гэж байгаа юм.
Тоглолт АНУ-ын Чикаго хотноо гуравдугаар сарын 07-ны өдөр, Вашингтон хотноо гуравдугаар сарын 08-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тоглогдох ажээ.
Харийн нутагт эх орон, ээж аав, амраг хайрт ханиа санагалзан суугаа хэн бүхэн нэгэн үдшийг эх орондоо очсон мэт дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ