Яаж эхнэрийнхээ сэтгэлийг буцаах вэ?
За бүгд сайхан шинэлцгээсэн үү? Би өмнө захидал бичиж /Яаж эхнэрийнхээ сэтгэлийг буцаах вэ?/ та бүхнээс зөвлөгөө авсан хүн байна. Та бүхний зөвлөгөө миний амьдралд маш их хэрэг боллоо. Би эхнэртэйгээ ярилцсан ний нуугүй бүх зүйлийг эхнээс нь дуустал ярилцлаа. Гэтэл энэ эмэгтэй хүн гэдэг чинь ямар эмзэг нандин бадйаг юм бэ. Чи намайг аав ээжийн минь өврөөс сугалж өөрийнхөө өвөрт хийж эмэгтэй хүн болгож эх хүн болгож ганц байсан биеийг минь 2 болгож хувааж ганцхан байсан сэтгэлийг минь талын нэг тарааж хаяад яаж байгаан бэ…
Хайртай хайртай гэж араас минь 2 жил гүйж юу гэж хэлж байснаа эргээд нэг хараач. Тэр үед харж байсан харц, энэ гэрээс зайл гэж байгаа юм шиг харцаар солигдох тэр мөчид миний зүрх хэдэн удаа сийчүүлж байсныг чи мэдэхгүй. Аав минь чиний гарт охиноо өгөхдөө хичнээн их баярлаж хөөрч байсныг санахгүй байна уу яагаад гэвэл аав минь чамд дэндүү их итгэсэн болоод л тэр.
Хүү минь яагаад аавдаа дэндүү хайртай сайн байдгийг мэдэх үү чи яагаад гэвэл би үргэлж аав нь хамгийн шилдэг хамгийн сайн хүн гэдэг ухуулгыг цаг бүрт хийдэг болохоор л тэр. Үргэлж хүүгээсээ чиний мууг нууж сайнаар дурсдаг болохоор л чи хүүгийнхээ хувьд төгс хүн, яагаад чиний халуун энгэр хүйтэн санагдах болсныг би мэдэхгүй ээ яагаад чиний гар мөс шиг хүйтэн байгааг ч би ойлгохгүй байна. Гэхдээ одоо чи ингээд гэмээ ухаарч байгаа бол дахиад халуун болтол нь хичээгээд үзий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ