Аваргынх шинэ хүнээр бүл нэмнэ

Олимпийн медалийг энгэртээ хослуулсан ховорхон гавьяатан Монголд ганцхан байдаг нь Н.Түвшинбаяр аварга. Олимпийн алт, мөнгөн медалийг хоёр олимп дараалан хүртсэн аварга 2008 оны Бээжингийн олимпийн дараа гэр бүл зохиож, хувийн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдавч одоо тэр хос медаль шигээ хоёр хөөрхөн хүүтэй, мөн нэг охинтой болж ам бүл тавуулаа болсон юм. Манлай, Мандах хэмээх хоёр хүүгийнхээ араас 2013 онд охинтой болсныг бид мэднэ. Тэгвэл аваргын эхнэр тун удахгүй амаржих гэж байгаа бөгөөд шинэ хүнээр бүл нэмж байгаа баяртай мэдээг дуулгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ