Ноён уулын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-аас Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасантай холбоотойгоор иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарласан ч тэднийг өчигдөр албадан эмчилгээнд хамруулж тараасан билээ.
Тэгвэл Ноён уулын асуудлаар талуудын байр суурийг сонсох зорилгоор маргааш 11.00 цагтнээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим"-д зохион байгуулах юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ