Авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх журмын өөрчлөлт


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл хийсэн юм.
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах байдлаар тухайн оны зургадугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан зохион байгуулахаар журамласан байна.
-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заажээ.
Уг журмыг хоёрдугаар сарын 17-нд баталсан тул нэг, хоёрдугаар сард төлөх ёстой байсаниргэд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөхболомж олгож байгаа юм байна.
Мөн шинэчилсэн журамд тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгож, Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх бөгөөд “Smartcar” мэдээллийн системийг хэрэглээг өргөжүүлж, албан татвар, төлбөрийн онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөхтогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө арилжааны аль ч банкиндтөлөх боломжтой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ