“ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгч үг хэлнэ

Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм.

Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж“ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох юм байна.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын урлаг, спортын одод оролцох бөгөөд Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор оролцохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ