Жуниор хүүгийн тоглолтыг ганц хоногийн дотор хоёр сая хүн үзжээ

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн супер од "Кливленд Кавалерс" багийн довтлогч Леброн Жеймсийн 10 настай Жуниор хүү "Жон Лукас"-ын бүх оддын тэмцээнд оролцжээ. Энэ үеэр Жуниортун чадварлаг тоглолт үзүүлэн олны анхаарлыг татсан байна. Түүний энэхүү тоглолтын бичлэг цахим ертөнцөд тавигдсан цагаасаа хойш ганцхан хоногийн дотор хоёр сая гаруй хандалт авсан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван сая гаруй хүн үзээд байгаа юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ