Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2015 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутгаар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 15-20 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ