“Эртэч Монгол” гурван сарын аян маргааш нээлтээ хийнэ

Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг бүтээдэг тогтолцоог төлөвшүүлэхэд бүхнийг багш зааж өгнө гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнээс салж сурагч, багш өөрөө идэвхтэй, санаачлагатай, ёс суртахуунлаг, хариуцлагатайгаар суралцаж, хөгжих хэрэгтэйг таниулна. Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын50 сургуульд зохион байгуулах гэж байна.
“ЭРТЭЧ МОНГОЛ” аяны нээлт2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагтНийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, НийслэлийнЗасаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элчдуучин Т.Ариунаа, “Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ын тэргүүн А.Шагдарсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн удирдлагууд, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл нийт 700 хүн оролцоно.
“Эртэч Монгол” нээлтийн хөтөлбөр
06.10: “Эртэч Монгол” видео бичлэг – 10 минут
06.20: Төрийн дуулал эгшиглүүлэх
06.25: Нээлт
Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ноён Ц. Энхцэнгэл
“Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ийн Тэргүүн А. Шагдарсүрэн
06.30: Гэгээрлийн цаг:
БСШУ-ны сайд Л. Гантөмөр
НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд
Түүхийн ухааны доктор академич Ж.Болдбаатар
07.20: Мялаалга аялгуу
07.25: “Эртэч Монгол” 3 сарын аяны удирдамжийг танилцуулах
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
07.35: Сургуулийн захирал, багш нарын төлөөлөл аяны талаарх сэтгэгдлийнүг хэлнэ
ЧД-ийн 57-р сургуулийн захиралАБТА Л.Оюунцэцэг
БГД-ийн 20-р сургуулийн захирал Н.Батбаяр
07.45: Баяр хүргэх урлагийн тоглолт
07.55: “Эртэч Монгол” уриалга
МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс
08.00: Халуун элгэн нутаг
Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элчдуучин Т.Ариунаа /нийтээр дуулах/
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ