Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдлаа

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг олныг цочирдуулж байна. Тодруулбал, талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй өчигдөр 19.00 цагийн үед өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаар бичсэнээр олон нийтэд мэдээлэгдсэн юм. Тэрбээр “Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4-хөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд Г.М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойд эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойд эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болох юм. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь: “Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна” гэсэн. Мөн өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.

#363636; font-size: 14px; font-family: Arial, sans-serif;" align="justify">Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ